Цагаан идээний гайхамшиг
Хүний бие махбодын оршин тогтнох үндэс нь хоол тэжжээл
юм. Бид тохирсон эрүүл хоол хүнс идээ ундааг зөв хэрэглэж заншвал өвчнөөс
урьдчилан сэргийлэх, бие махбоын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж,өвчнийг
анагаах хүчийг дэмжих улмаар урт насалхад нөлөөлдөг.
1. Ааруул : амтлаг, исэглэн, тосны зүйл их агуулсан тул
шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж сайжруулдаг. Буцалсан ус болон шар цайнд
хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай.ус
өөчлөгдөж гэдэс ходоод өвдөх үед ааруулын шимийг уухад дарагдна. Ааруулыг
сайтар зажилж идхэд шүдний бат бөх нөхцөлийг бүрдүүлж цусан хангамж сайжруулхад
чухал нөлөөтэй.
2 Тараг : Орчин үеийн эрдэмтэдийн судалгаагаар хавдарын
эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархлалын сестемийг идвэхжүүлэх хордлогоос
сэргийлэх тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах судасны ханын хатуурал болон
элэг цөс арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.Таран нь амны хөндийн хүчил шүлтийн
тэнцвэртэй байдалыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг сатааруулдаг.
3 Айраг : шинэ үедээ исэглэн эхүүн амттай ходоодны
элчлэгийг үүсгэн хоол шингэлтийг сайжруулдаг ба дэлүү элэг цөсний өвчинд сайн.
Эрт үеэс уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл нурууны
өвчинд хэрэглэж иржээ.
4. Аарц : сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий
болдоггүй, орлуулашгүй амин хүчилүүд бүхий уураг, эрдэс бодис олон тооны бичил
элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой.Сүрьеэ өвчтэй цусны даралт
ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд
түлхүү хэрэглэх хэрэгтэй.
5. Бяслаг : бяслаг шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай
нөлөөтэй.Ааруул ээзгий зажилж идэх нь эрүүний ясны хөгжилд нөлөөлдөг.Орчин
үеийн ихэнх хүнсний бүтээгдхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд
“ усанд уусах саахар” мэт хэврэг болж байгаад эцэг эхчүүд анхаарч, амны хөндийн
өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нүүр ам судлалын мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө
авч байх хэрэгтэй.
6. Гүүний сүү : Амтлаг, хүчиллэг чанартай уушигны өвчин,
үе мөч, хийн өвчинийг эмчилнэ. Айрганд холестерийноор хоололдог нэгэн төрлийн
нян байдагийг илрүүлсэн байна. мөн цагаан гүүний саамыг хүмүүс эмчилгээний
журмаар өргөн хэрэглэдэг.
7. Ямааны сүү : Амтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад
хий, бадгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг
дарж сэтгэлийг тайвшруулж, цусны дарлтыг бууруулхад тустай мөн амьсгаадахад
ууна.

9. Үнээний сүү : үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж
уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиалгах, уушигны архаг гэм, хоолны
шингэцийг сайжруулж, нойр хүргэнэ. Өдөр бүр өлөн элгэн дээрээ хэг аяга халуун
сүү уухад гэдэсний гөвөлзөх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахыг эмчилж чадна.
10. Сүү : Өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэглээ
хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил
үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцарын
үржлийг зогсоодог.
11. Ингэний сүү : Амтлаг бүлээн чанартай тул голдуу чих
дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан
үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увьдастай.
0 comments :
Post a Comment